Цоохор ирвэс хилээр гаргахыг завджээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор цоохор ирвэс гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид энэ сарын 16-нд илрүүлжээ. Дэлхийн нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийг хөлдөөж, “Приус-30” авто машинд тээвэрлэн, улмаар хилээр гаргах зорилготой явсан иргэн И, Х нарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж буй гэнэ. “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүх товчоо, хилийн боомтод цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ төрлийн нэн ховордсон ан амьтан агнах, хууль бусаар тээвэрлэх, худалдаалах зэрэг гэмт хэрэг хийсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 700-1200 гаруй цоохор ирвэс бүртгэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)