“Цоохондой” далайд мэндэллээ

“Цоохондой” мэндэллээ



Арванхоёрдугаар сараас хойш тасалдсан халимны  нэн ховор бүлэгт багтдаг алуурчин буюу алаг халимны тугалын тоо нэгээр нэмэгдлээ. Вашингтон мужийн бүсэд тэмдэглэгдсэн халимны гурван сүргээс мэндэлсэн зулзага уг бүсэд төрсөн тав дахь  тугал болж тэмдэглэгдсэн байна. 

Халим судлалын төвийн гишүүд, эрдэмтэд “цоохондойд” L122 гэсэн нэр өгсөн байна. Далайд зулзагатайгаа тоглон сэлэх Цоохондойгийн ээж өдгөө 20 настай, нэр нь L91.

Дашрамд сонирхуулахад, дэлхийд ховордож буй далайн хөхтөн амьтан болох халим нь дотроо хоёр дэд багт хуваагддаг бөгөөд 88 орчим зүйл бий. Шүдэт халимны багт энэхүү алуурчин халим, хошуут халим болон далайн гахай хамтаар багтдаг байна. Голдуу эх нь сүргийг толгойлж, цусан холбоотой ах дүүсийнхээ хамт амьдардаг байна. Сүрэгт мэндэлсэн тугаланд бүгд анхаарлаа хандуулдаг ба эх нь ан хийхээр явахад залуу эм халимууд асрамждаа авдаг аж. Эм халим дунджаар 50-80, эр халим 30 насладаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)