Ц.Нямдорж УИХ-ын дарга болох уу

МАН-ын дарга М.Энхболд эдүгээ УИХ-ыг даргалж буй. Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишигтэй ч тэрбээр үүнийг эвдэж, УИХ-ын даргын алба хаших болсон. Гэхдээ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН даргаа сойхоор төлөвлөж буй гэнэ.

2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд тус намынхан даргаа биш, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн билээ. Харин энэ удаа намын дарга нь өөрөө нэр дэвших бололтой юм.

Хэрэв тэгвэл УИХ-ын даргын суудал эзгүйрнэ. Тиймээс уг албан тушаалд УИХ-ын туршлагатай түшээдийн нэг Ц.Нямдоржийг тавина гэсэн тохироо МАН дотор хийгдсэн сурагтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)