Ц.Нямдорж оймсоо тайлж “сэрүүцэв”

УИХ-ын чуулганы танхимд ажилдаа биш гэртээ байгаа мэт тухалдаг гишүүн цөөнгүй. 30 градус илүү гарч байгаа ойрын өдрүүдэд УИХ-ын эрхэм гишүүд нэлээд нозоорч байгаа бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр чуулганы танхимд оймсоо тайлж “сэрүүцсэн” юм. Нэг хартал мань сайд зүүн хөлийнхөө оймсыг тайлчихсан, цагаан хөл “гялалзуулж” суув.

Тэгснээ удалгүй оймсоо өмслөө. Сайд хар оймстой аж. Тэр нь Дэлхийн банкны ерөнхийлөгчийнх шиг цоорхой байгаагүй болохоор чуулганы үйл ажиллагаа сурвалжилж буй сэтгүүлчид, зураглаачдаас санаа нь зовоогүй бололтой, гутлаа өмсөх гэж яарсан ч үгүй. Хэсэгтээ түүнийгээ гартаа барьчихаад ширээний анд Д.Дондог, ард нь суудаг гишүүдэд ямар нэг юм тайлбарлаж байгаа харагдсан.

Халууцсандаа тайлав уу, эрхэм сайдын гутал нь нухсан уу бүү мэд. Харин нөгөө хэд нь инээлдээд байх юм. Ингэж хэсэг сэрүүцэж, хөлөө амраасныхаа дараа мань сайд гутлаа өмсөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)