Ц.Нямдорж: Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг хууль хяналтынхныг цэвэрлэнэ

Б.Хурцын мэдээллийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл өглөө. "Би УИХ-ын чуулган дээр нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг хууль хяналтынхныг цэвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц юм. Би хэлж амжаагүй үг бий гэж ярьж байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талд тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа.

Мөн Миний хүү Н.Анхбаяртай холбоотой хэрэг шийдэгдээд, учир нь олдсоныг олон нийт мэдэж байгаа. Харин нөгөө 42 сая ам.долларын гэгдэх Анхбаярын бизнесийг талаар би мэдэхгүй. 

Харин Б.Хурцын хэлснээр С.Зоригийн хэрэг дээр ажиллах ажлын хэсэгт өөрчллөт оруулж байгаагүй. Харин одоо цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг солиулна. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэдгийг тогтоож, шийтгэнэ гэдэг бол хуулийн хүн байтугай жирийн хүн ч ойлгохооргүй үйл явдал л даа.

Хурц өнөөдөр өөрийгөө улс төрийн тагнуул хийж байснаа хүлээн зөвшөөрчихлөө. Б.Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан. Би ямар ч хамгаалалт авахгүй. Хэрвээ хамгаалалт авна гэж айж байсан бол энэ ажлыг эхлүүлэхгүй байсан. Өөрийнхөө мэдлийн хүрээнд хуйвалдааны сүлжээнд орсон цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)