Ц.Мөнх-Оргил:БНХАУ-ын иргэд визгүй зорчихоор боллоо гэсэн мэдээлэл худал

Өчигдөр их аварга Д.Дагвадорж  өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  БНХАУ-ын иргэд манай улсад визгүй зорчихоор болсон тухай мэдээллийг хятад хүнээс сонслоо гэсэн мэдээлийг дамжуулж энэхүү мэдээлэл нь олон хүний гайхшрал бухимдлыг төрүүлээд байсан билээ.

Энэхүү мэдээллийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад:

БНХАУ-ын иргэд манай улсад энэ оны 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн  визгүй зорчихоор боллоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. Энэхүү асуудал засгийн газар болон УИХ-ын түвшинд яригдаагүй цаашид ч визтэй байх журам хэвээр үйлчилнэ гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)