Ц.Мөнхзаяа, Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ

БНХАУ-д болж буй Чиндаогийн гран при хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн жингээ тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрын даваанд ОХУ-ын Мурат Хабачировыг ялжээ. Ингээд хагас шигшээд БНСУ-ын Е Жае Хенд дийлдсэн юм. Хүрлийн төлөө БНХАУ-ын жүдоч Су Рилигег ялснаар медалийн тавцанд гарлаа.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний шатанд хийлж, улмаар ОХУ-ын Валентина Костенког барсангүй. Дагах барилдаанд эзэн орны бөх Ши Гуижуаныг ялаад хүрэл медалийн төлөө мөн БНХАУ-ын жүдоч Ян Жун Хуаг илүүрхэж, эх орныхоо далбааг мандууллаа.

Тус тэмцээний 60 кг-д Д.Амартүвшин алтан медаль хүртсэн бол 66 кг-д Д.Алтансүх хүрэл медалийн эзэн болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)