Циркчид 75 жилийн ойн баяраа тэмдэглэнэ

Яармагийн дэнжийн задгай талбайд анхны тоглолтоо хийж эхэлсэн Монголын циркийн урлаг 75 “нас” хүрлээ. Ахмад, дунд, залуу үеийн циркчид нэгдэж  долдугаар сарын 3-7-нд “Монгол цирк 75” ойн арга хэмжээ зохион байгуулах юм.

Энэ хүрээнд долдугаар сарын 3-нд үе үеийн алиалагч нарыг уран зурагт буулгасан “Голын эрэг дээр” бүтээл, 1976 онд Москвагийн Цирк, эстрадын сургууль, Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль төгсөгчдийн “Залуусын золбоо” дурсамж номын нээлтийг хийж, үзэсгэлэн гаргах юм байна. Түүнчлэн ирэх сарын 5, 6-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх нүүдлийн циркт нэгдсэн тоглолт хийх бол 7-нд баярын хуралтай.

1990 оноос хойш Монголд анхны хувийн цирк, студи, продакшн байгуулагдсаар өдгөө 20 гаруй уран бүтээлийн нэгдэл үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс Монголын циркчдийн нэгдсэн холбоо эдгээр цирк, студийг нэгтгэн 75 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)