Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж их хэмжээгээр үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.

Энэ сард ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авчээ.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)