ЦЕГ: 2016 онд эмэгтэй хүн оролцсон 3516 гэмт хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж “болзошгүй” гэмт хэргийн талаар болон НИТХ-ын нэгдүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд УБ хотын цагдаагийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Эхлээд ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, дэд комиссор Ц.Ням-Очир 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2016 онд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Үүнийг Цагдаагийн ерөнхий газраас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний улмаас буурсан хэмээн үзэж байгаа. Тодруулбал, нийслэл, орон нутгийн хэмжээнд 399 олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулсан. Тэд хэв журам сахиулах, иргэдэд хуулийг сурталчлан таниулж ажилласан. Мөн хугацаанд 100 орчим оюутан цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж, 25 мянга гаруй гадаадын иргэнд туслалцаа үзүүлсэн. Үүнээс гадна өдөр бүр 3000 орчим эцэг эх сургуулийн орчимд эргүүлээр ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан хэмээн үзэж байна.

Харин хяналтын камерын хувьд улсын хэмжээнд 12 мянга орчим камерыг суурилуулан ажиллаж байна. Үүнээс 2500 орчим камер цагдаагийн газрын мэдэлд байдаг. Цаашид “хар чиг” буюу гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газруудыг бүрэн гэрэлтүүлэг хийж, камержуулах ажлыг шат дараалан хэрэгжүүлнэ” гэлээ.

ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын статистикийн хэлтсийн дарга, хурандаа П.Батбаатар өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн статистик тоон мэдээллүүдийг өгсөн юм.

ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

  • Бүртгэгдсэн гэмт хэрэг:
  2015 он 2016 онд Өсөлт, бууралт-тоогоор Өсөлт, бууралт-хувиар
Бүртгэгдсэн нийт хэрэг 27.757 27.167 -590 -2.1
Хөнгөн 13.487 13.519 32 0.2
Хүндэвтэр 12.127 11.767 -360 -3.0
Хүнд 1628 1393 -235 -14.4
Онц хүнд 515 488 -27 -5.2
  • Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь
Илрүүлэлт 2015 он 2016 он Өсөлт, бууралт /нэгжээр/
Нийслэлийн хэмжээнд 58.9 61.5 2.6
Улсын хэмжээнд 62.1 64.0 1.9
  • Гэмт хэрэг үйлдэгдсэн газар
Газар 2015 он 2016 он Нийт хэрэгт эзлэх хувь
Гэр орон сууц 8830 9200 33.9
Гудамж талбай 5499 5479 20.2
Олон нийтийн газар 3625 3837 14.1
Нийтийн тээвэр 344 259 1.0
Төрийн байгууллага 455 417 1.5
Төрийн бус байгууллага 287 253 0.9
Аж ахуйн нэгж 2699 2435 9.0
Авто зам 1961 1682 6.2
Бусад 4057 3604 13.3
  • Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал
Үйлдэгдсэн байдал 2015 он 2016 он
Эмэгтэй хүн оролцсон 3782 3516
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1356 1449
Хүүхэд оролцсон 1144 970
Бүлэглэн үйлдсэн 2274 1635
Урьдчилан тохиролцсон бүлэг үйлдсэн 47 23
Галт зэвсгээр үйлдэгдсэн 38 33
  • Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг
Гараг 2016 он Нийт хэрэгт эзлэх хувь
Даваа 4280 16 хувь
Мягмар 4157 15 хувь
Лхагва 4018 15 хувь
Пүрэв 4019 15 хувь
Баасан 3979 15 хувь
Бямба 3434 12 хувь
Ням 3280 12 хувь
  • Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа
Цаг 2015 он 2016 он
06.00-14.00 6056 5884
14.00-19.00 7948 7782
19.00-22.00 4326 4109
22.00-06.00 9427 9392

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)