Ц.Болдыг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ

 Сонгинохайрхан дүүргийн хэн удирд лагын асуудлыг мар гаанаас болж өнгөрч буй оны төсвөө батлалгүй он дуусах гэж байна. Тус дүүргийн ИТХ өнгөрсөн долоо хоногт Засаг дарга Ц.Болдыг огцруулах санал гаргаж, оронд нь Ц.Нүүдэлийг нэр дэвшүүлэх шийдвэрээ Хотын даргад хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дээрх саналыг судлаад дүүргийн ИТХ-ын дарга М.Цэрэндоржид албан тоот хүргүүллээ. Уг тоотод, нийслэлийн Засаг даргын энэ оны гуравдугаар сарын 9–ний өдрийн 179 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ц.Болдыг томилсон. Тэрбээр хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул Ц.Нүүдэлийг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлсэн асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх боломжгүй гэсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 2010 оны төсвийг дүүргийн ИТХаар 2011 оны төсөв хэлэлцүүлэхээс өмнө багтаан батлуулахыг хуулиар эрх хүлээсэн даргын хувьд зохион байгуулж, хуулиа дээдэлж ажиллахыг ИТХ-ын дарга М.Цэрэндоржид са - нуулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)