Цахим хэлбэрээр хичээллэвэл АНУ дахь гадаадын оюутнууд нутаг буцна

Ирэх намар их сургуулийн хичээлийг цар тахлын улмаас цахим хэлбэрээр оруулбал АНУ-д суралцдаг гадаадын оюутнууд тус улсаас явах хэрэгтэй болно. Америкийн Дотоодын аюулгүй байдлын яамны дэргэдэх Цагаачлал, гаалийн хяналтын албаны цахим хуудсанд ийнхүү мэдээлжээ. Үүний сацуу тус улсын эрх баригчид хичээл нь цахимаар орох боломжтой оюутнуудад виз олгохгүй гэнэ. Энэ нь “F-1”, “М-1” виз хүсэх оюутнуудад хамаатай.

Тайландын Цагдаагийн газар аялагчдад агаарын хилээ нээхтэй холбоотойгоор жуулчдад хяналт тавих шуурхай, тусгай бүлэг байгуулах болжээ. Энэ нь коронавирус дахин дэгдэхээс зайлсхийх зорилготой.

Коронавирусийн вакцины туршилтад орж буй ОХУ-ын Сеченовын их сургуулийн сайн дурынхны бие сайн, ирэх долоо хоногт эмнэлгээс гарч магадгүй гэнэ. Энэ нь өнгөрсөн сарын 18-наас туршилтад орсон эхний 18 хүн юм. 20 сайн дурынхнаас бүрдсэн хоёр дахь хэсэг өнгөрсөн сарын 23-нд вакцин хийлгэсэн бөгөөд тэд энэ сарын 20-нд эмнэлгээс гарах аж. Тэдний бие сайн байгаа буюу туршилт амжилттай болж буй. Анх вакцин хийлгэснээс хойших 42 дахь хоногт тэд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах юм.

Японы эрх баригч Либерал ардчилсан нам цар тахлын улмаас их хурлаа цуцалжээ. Намын дүрэмд зааснаар, их хурлыг жилд нэг удаа хийх ёстой. Урьд нь тус нам их хурлаа цуцалж байсан удаагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)