Цахим хаягаа бусдад алдсан бол цагдаагийн газарт хандахыг зөвлөж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн мэдээллийн төвөөс цахим хаягаа алдсан бол хаана хандах талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, иргэн цахим хаягаа бусдад алдсан тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт, хэлтэст өргөдөл гомдлоо гаргахыг зөвлөжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.10 дахь заалтад заасны дагуу хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх хуультай байна.

Мөн энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)