Цахимаар бараа, бүтээгдэхүүн захиалахаас татгалзаарай

Фэйсбүүк хуудсанд зарын групп олноор бий болж, хар захын адил арилжаа хийж буй. Дэлгүүр хэсэж бус, гэрээсээ хүссэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч буй нь дэвшил хэдий ч зарим хүн үүнийг овжноор ашиг­лаж, бусдыг залилах тохиолдол олширчээ. Онлайн худалдаа дөнгөж эхэлж байсан үетэй харьцуулахад хүмүүс ийм төрлийн мэхэнд хууртах нь багассан. Гэвч сүүлийн үед эргээд өсөх хандлагатай болжээ. Залилагчид онлайн худалдаа олон жил эрхэлсэн хүмүүсийн адил пэйж нээн бараа, бүтээгдэхүүний зураг оруулж, урьдчилгаа төлбөр авдаг болсон аж. Тухайлбал, фэйсбүүкт Ami Anu гэх хуудас нээсэн иргэн “Гутал худалдана” хэмээн урьдчилгаа болгож нэг хүнээс дунджаар 30-70 мянган төгрөг аваад зугтжээ. Мөн Xongoroo xongoroo гэх нүүр но­мын эзэн наадмын үеэр монгол дээлний заг­вартай даашинз нийлүүлнэ хэмээн бусдыг залилсан аж. Хохирогчид нэгдэн хуулийн байгууллагад хандан тэднийг шалгуулж эхэл­жээ. Иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хо­хирогч болохоос сэргийлж, олон жил үйл ажиллагаа явуулсан хуудсаар дамжуулан ба­раа, бүтээгдэхүүн захиалахыг холбогдох бай­гууллагаас зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)