Цар тахлын үед зочид урьсан айлын ус, цахилгааныг таслах нь

Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үеэр зочид урьж, үдэшлэг хийсэн айлын ус, цахилгааныг өнөөдрөөс таслах болсноо АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын эрх баригчид “Bloomberg” агентлагт мэдээллээ. Хонконгод гэрийн тэжээвэр амьтдаас, тухайлбал шотланд муур, йоркшир терьер үүлдрийн нохойноос коронавирус илэрчээ. Өвчний ямар ч шинж тэмдэггүй байгаа тэдгээр амьтныг болон эздийг тусгаарласан байна. Хятадын засаг захиргааны тусгай тус бүс нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд тэжээвэр нохой халдвар авсан нь тогтоогдож, дэлхийд анхны тохиолдол болсон юм. Үүнээс хойш Хонконгод таван амьтнаас коронавирус илэрсэн байна. Коронавирусээр өвчилсөн тус бүс нутгийн оршин суугчдын олонхын элэгний үйл ажиллагаа доголдсоныг нотолсон судалгаагаа эрдэмтэд нь шинжлэх ухааны “Lancet gastroenterology & hepatol¬ogy” сэтгүүлд нийтэлжээ. Тодруулбал, Хонконгийн 22-52 насны 1000 гаруй өвчтөний мэдээллийг тус бүс нутаг дахь Хятадын их сургуулийн эрдэмтэн Грейс Вон тэргүүтэй мэргэжилтнүүд судалсан аж. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 23-ынх нь элэгний үйл ажиллагаа ноцтой өөрчлөгдсөн байв. Тэдний олонх нь эрчимт эмчилгээ хийлгэсэн гэнэ. Мөн Хонконгийн эрдэмтдийн мэдээлснээр, “Ковид-19” туссан өндөр настнууд элэгний өвчтэй болох эрсдэл өндөр аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)