Цар тахлын улмаас нээлтээ хойшлуулсан Дэлхийн шилдэг кинонууд

Коронавируст цар тахлын улмаас хойшилсон кино бүтээлүүдийг нэгтгэн хүргэж байна. Тухайлбал, Диснэй компанийн гурван бүтээл хойшлогджээ.

“Аватар” киноны шинэ ангийн нээлт 2022 оны 12 сар хүртэл хойшлогдсон.

“Оддын дайн” киноны дараагийн анги 2023 оны 12 дугаар сараас үзэгчдийн хүртээл болох аж.

“Мулан” бүрэн хэмжээний кино нээлтээ наймдугаар сарын 21-н хүртэл хойшлуулжээ.

“Галзуу хурд 9” киноны нээлт 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдсон.

Мөн Анжелина Жоли, Кумэйл Нанжиани ба Кит Харингтон нарын тоглосон “The Еternals” киноны нээлт 2021онд нээлтээ хийхээр болжээ.

Скарлетт Йханссоны тоглосон “Black Widow” кино 2020 оны 11 дүгээр сарын 06-өдөр нээлтээ хийхээр болсон байна.

Харин “Indiana Jones 5” киноны нээлт 2022 оны хоёрдугаар сарын 10-нд болохоор болжээ.

Уэс Андерсоны шинэ бүтээл “The French Dispatch” энэ оны аравдугаар сарын 16-ныг хүртэл хойшлуулжээ.

Д.БЯМБАСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)