Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлохоо зогсоожээ

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн сарын 31-нээс эхлэн Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлохоо зогсоосон гэдгийг эх сурвалж хэллээ. Тус уурхайд нүүрс олборлож байсан аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоон, ажилчдаа амраажээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Тус компани Хятадын “Чалко”-д төлөх өрөө өнгөрсөн сард бүрэн барагдуулсан хэмээн мэдээлсэн. Ингээд хоёр тал нүүрс борлуулах үнээ шинээр тохирч чадаагүй учир ийнхүү нүүрс олборлохоо зогсоосон гэсэн мэдээлэл байна. Мөн “Чалко”-той хийсэн гэрээнд 350 сая ам.долларын өрийг мөнгөөр биш, нүүрсээр төлнө хэмээн тусгасан. Тиймээс “Чалко” компанийнхан нүүрс нийлүүлэхийг шаардсан байж болох юм хэмээн зарим шинжээч таамаглаж байгаа юм.

Ямартай ч Цанхийн зүүн хэсгийн үйл ажиллагаа бүрэн зогсчээ. Уурхайн үйл ажиллагаа нэг өдөр л зогсоход 2-3 сая ам.долларын орлогоо алддаг гэсэн тооцоо байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)