Ц.Анадбазар 461 дүгээр ангид хоригдож байна

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анадбазарыг өнгөрөгч баасан гаригт саатуулсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тус хэлтсийн дарга Э.Амарбатаас түүнийг ямар үндэслэлээр саатуулсныг тод руулахад хариулсангүй. Зарим эх сурвалж “Ц.Анандбазар, МАХН-ын дарга Н.Энхбаяртай нийлж бусдын эд хөрөнгөд халдан, улсын хөрөнгө шамшигдуулсан” гэв. Өнгөрөгч пүрэв га ригт болсон МАН-ын Бага хурлаас Ц. Ананд базарыг Дорноговь, Говьс үмбэр аймгаас нэр дэвшүүлэхээр болсон. Тэрбээр УИХ-д нэр дэвших эрхээ авч, хэсэг нөхдийн хамт тэмдэглэж байхад нь АТГ-ын - хан саатуулсан юм байна.

“Сод Монгол” компанийг үүсгэн байгуулсан Ч.Ганзориг гэдэг хүн АТГ-т түүний хууль бус үйлдлийн талаар баримттай, ноцтой мэдээлэл өгсөн нь ийнхүү саатуулах шалтгаан болсон бололтой. АТГ-ынхан түүнийг саатуулсан даруйдаа мэдүүлэг авч, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хүргэжээ. Харин МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшүүлэхээр боллоо. Ц.Анандбазар ч нэр дэвшихээс татгалзаж, өөр хүн дэвшүүлэх хүсэлт гаргасан юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)