Цалингийн зардалд татвар ногдуулахгүй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Засгийн газар, Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийн талаар Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав. Уг буцалтгүй тусламж нь хоёр талын хооронд байгуулагдах компакт гэрээг 2 жилийн хугацаанд боловсруулах ажлын албаны цалингийн зардал болох 750.0 мян долларыг санхүүжүүлэх зориулалттай бөгөөд хэлэлцээрийн дагуу манай талаас дээрх санхүүжилтэд аливаа татвар ногдуулахгүй байхаар үүрэг хүлээж байгаа тул энэхүү асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д оруулж иржээ.

Төсвийн байнгын хорооны гишүүд дээрх буцалтгүй тусламжийн талаар хэлэлцээд хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн талаар дүгнэлтээ мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)