Ц.Азбаяр хүүг нэг өрөө байраар мялаав

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудын нэг болж Дундговьд мэндэлсэн хүүд аав, ээж нь Азбаяр гэдэг нэр хайрлажээ. Хүү Х.Монголжин охиноос долоон цагийн ах агаад нэгдүгээр сарын 24-нд Мандалговийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт мэндэлсэн ганц хүүхэд юм байна. Түүнийг аймгаас нь 40 сая төгрөгийн үнэ бүхий нэг өрөө байраар мялаахаар болсон. Тус аймгийн төвд саяхан орон сууц ашиглалтад оруулсан дөрвөн компанийн барилгаас байраа сонгох эрхийг Ц.Азбаярын эцэг эхэд олгосон юм. Энэ дагуу тэд “Залуус” хороололд “Шувуутайн хийморь” ХХК-ийн барьсан орон сууцнаас сонгожээ. Уг байрны түлхүүрийг тус аймгийн удирдлагууд өчигдөр Ц.Азбаяр хүүгийн гэр бүлд гардууллаа. Түүнтэй ойролцоо цаг хугацаанд мэндэлсэн найман хүүхдийг 500.000 төгрөгийн үнэ бүхий дурсгалын зүйл, хадгаламжийн дэвтэрээр мялаалаа. Тэдэнд сумынх нь Засаг дарга нар халуун хошуутай хундан цагаан хонь бэлэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)