Цаг хугацаанаас үл хамааран хүүхэд бүр мөнгө авна

Хүүхдийн мөнгө олгоход зориулж суулгасан улсын төсөв дууссан учраас долдугаар сараас хойш энэ ажил түр зогсоод байгаа билээ. Эдийн засгийн хямрал нүүрлээд буй тул Засгийн газраас хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн.

Тэгсэн хэдий ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүүхэд бүрт мөнгө олгох ёстой гэсэн зарчим баримталж буй юм байна. Эдийн засгийн хямрал хэр хугацаанд үргэлжлэхийг таамаглах боломжгүй ч үлдсэн хэсэгт ямар хэлбэрээр, хэзээ, хэрхэн мөнгийг нь олгох шийдлийг Засгийн газар судалж буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)