ЦАГ АГААР: Энэ 7 хоногийн сүүлчээр хур тунадас орж, СЭРҮҮСНЭ

ЦУОШГ-аас 2018 оны дөрөвүгээр сарын 23-наас 30-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны сүүлээр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, сэрүүсэх төлөвтэй гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 26,28-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 26,28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 24-26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 29-30-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, 29, 30-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 17-22 градус, Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 26-31 градус бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 25,27-нд түр зуур 14-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 27-29-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 26-28-нд шөнөдөө 10-15 градус өдөртөө 26-31 градус бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)