ЦАГ АГААР: Энэ долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААН байна

ЦУОШГ-аас 2019 оны есдүгээр сарын 16-наас 23-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх хугацаанд өдөртөө дулаахан байх гэнэ.

Тухайлбал, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын зарим газраар, говь, зүүн аймгуудын аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. 

Салхи 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 18-наас өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөвтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)