ЦАГ АГААР: Хур тунадас орж, СЭРҮҮХЭН байна

ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 8-наас 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж салхи шуургатай сэрүүхэн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн  хэсгээр бага зэрэг сэрүүн байна. Бусад хугацаанд Идэр, Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Олон нуурын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 8, 11-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 8-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр 7-12 м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 8-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч хугацааны сүүлчээр өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Орхон-Сэлэнгийн саваар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 9, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 8, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө шөнөдөө 5-10 градус дулаан, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 8, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар 12-14м/с, зарим газраар үед 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11,12-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)