ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

ЦУОШГ-аас 2017 оны аравдугаар сарын 16-наас 23-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын дөрвөн хоногтоо цаг агаар тогтуун, дулаан байх гэнэ. 

Баруун аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орно. Салхи 19-22нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 18,22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас цас орж шуурна. Салхи 20,22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 7-12  градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18,20-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас цас орж шуурна. Салхи 20,22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж шуурна. Салхи 20-22нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-нд бага хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан байна. радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 5-10 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)