ЦАГ АГААР: Нийт нутгаар салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байна

ЦУОШГ-аас 2018 оны тавдугаар сарын 01-нээс 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үе болон эцсээр ихэнх нутгаар салхи шуургатай цаг агаар тогтворгүй байх төлөвтэй гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 2-3-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 2-4,5-6-нд ихэнх нутгаар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4, 6-7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4,7-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-3,5-6нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 4,7-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 4-5-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 4-5, 7-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1,4-5-нд сэрүүснэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 3-4, 6-7-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 1,5,7-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус хүрч дулаарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)