Цаг агаар: Маргаашнаас огцом хүйтэрч, цасан шуурга шуурна

Цаг агаарын байгууллагаас 2019 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 4-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байх гэнэ.

Мөн өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28,2-нд зарим газраар, 29-нд нутгийн өмнөд, 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө  7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн баруун хэсгээр, 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)