ЦАГ АГААР: Ихэнх нутгаар усархаг бороо орно

ЦУОШГ-аас 2017 оны наймдугаар сарын 21-нээс 28-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын 2 хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 26-27нд Алтайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. 21-22-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ.  21-24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-наас дулаарна.  

Төвийн аймгуудын нутгаар: 21-22нд ихэнх нутгаар, 23,24,27-нд зарим газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 22-24-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12м/с, зарим үед борооны өмнө түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-24-нд бүх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн градус өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 25-26-нд ихэнх нутгаар дулаарч 27-нд нутгийн хойд хэсгээр дахин сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 21,26-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24,27-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12м/с, 22-24,27-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч  ширүүснэ. 23-25нд сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 23-24-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 21-23-нд салхи зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хагаст, 23-25-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)