ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо хургүй ХАЛНА

ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 5-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын гурван хоногтоо ихэнх нутгаар бороо хургүй халах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд Алтайн өвөр хэсгээр бага зэргийн бороо, 3-4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 29-1-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 28-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. 2-ноос ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 1,4-нд зарим нутгаар, 2,5-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 29-31-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 градус өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2,4-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй..

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 29-31,4-5нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 29-31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хэсгээр,4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар өдөртөө 12-14м/с хүрч ширүүснэ. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус дулаан байна. 3-наас бага зэрэг сэрүүснэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)