ЦАГ АГААР: Зарим нутгаар ЦАС орж, салхи шуургатай байна

Цаг агаарын байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 14-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байх гэнэ.

Тухайлбал, 09-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 09-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 09-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 10-наас нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)