ЦАГ АГААР: Бүх нутгаар халж хуурайшилт ихсэнэ

ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 15-аас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын гурван хоногт бүх нутгаар халж хуурайшилт ихсэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-19-нд зарим газраар 14-16 м/с, 17-18-нд Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 15-17-нд бүх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 15-17-нд халж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 10-15 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар  сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-18нд ихэнх нутгаар халж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 17-20-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 18-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 15-19-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 27-32 градус хүрч хална. Цаашдаа бага зэрэг сэрүүснэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)