ЦАГ АГААР: Бүх нутгаар бороо хур тунадас орж, ШОРООН шуурга шуурна

ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоногуудад бүх  нутгаар халж хуурайшилт ихсэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 26-27-нд зарим газраар 14-16 м/с, Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 24-29 градус хүрч хална. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд бүх нутгаар  сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй..

Зүүн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с, 27-28нд ихэнх нутгаар 15-17 м/с, 28-нд зарим үед 18-20 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 22-23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 24-27-нд халж Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 29-34 градус дулаан байна. 28-нд сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 12-17 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 27-28-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд сэрүүвтэр байх ч цаашдаа 28-ныг хүртэл халж 24-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 31-36 градус хүрч хална. 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)