ЦАГ АГААР: Бороо хуртай, СЭРҮҮН байна

ЦУОШГ-аас 2017 оны зургадугаар сарын 5-наас 12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоногт нутгийн зүүн хэсгээр бороо хуртай, сэрүүн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 8-нд нутгийн баруун хэсгээр, 5,9-нд ихэнх нутгаар сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 5-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд дулаахан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 7-8нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 9-нд нутгийн баруун хагаст бороо, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 5,12-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 6,9-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна

Зүүн аймгуудын нутгаар: 6,8-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи 6-8-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 5-10-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 11-12-нд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 26-31 градус хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо орно. Салхи 5-6, 9-10-нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 5,9-10-нд Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус хүрч хална


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)