Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын байгууллагаас аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 28-нд Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Мөн Завхан болон баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах гэнэ.

Харин нийслэлд нэгдүгээр сарын 29-нөөс огцом хүйтэрч, -16 градуст хүрэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)