Цаг агаарын АЮУЛТАЙ үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Түүнчлэн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, ард иргэдийг болзошгүй гамшгаас сэрэмжлүүлж байна.

Мөн өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)