Цагдаа руу шүлсээ хаясан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

"Маршал таун"-д хяналт тавих үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн араас нэгэн эмэгтэй шүлсээ хаяж буй бичлэг саяхан цахим орчинд тархсан. Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тухайн эмэгтэйд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 15.6-д заасан "Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах" гэсэн зүйл ангиар шалгаж байна. Мөн үүнээс гадна өөр бусад зүйл анги нэмэгдэж магадгүй хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)