Цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Энэ жилийн сонгууль коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед явагдаж байгаа учир иргэд саналаа өгөхдөө тогтсон дүрэм журмыг баримтлан, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж буй.

Мөн сонгуультай холбоотойгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Алба хаагчид сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбай дахь гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Иймд иргэд хариуцлагаа ухамсарлан сонгуульдаа идэвхтэй оролцож, элдэв зөрчил гаргахгүй байхыг  холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)