Цагдаа, дотоодын цэргийн ангийн эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт боллоо


Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хамтран цахим сургалт зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах цахим сургалт Цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс хамтран зохион байгуулсан юм. 

Сургалтын зорилго нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг  хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх, эерэг хандлага ёс зүйг төлөвшүүлэх юм. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

Хурлыг  Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог  сургалтыг удирдаж,  “ХАСХОМ, ХАСУМ, ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний  албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мөн газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар сургалт зохион байгуулсан юм. 

Мөн  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Цагдаагийн байгууллагын явц байдал цаашид анхаарах асуудал” сэдвээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, “Авлигын шалтгаан хор хөнөөл”  сэдвээр Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Жаргалан нар сургалт, мэдээлэл хийлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)