Цагдаад халдсан хятадуудыг яллагдагчаар татлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн барилга дээр ажиллаж байсан хятадууд “Скай хайпермаркет”-ийн гэ рээт хамгаалагч хоёр залууг зодож, улмаар “Даяар Монгол” хөдөлгөөн болон Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр алба хаагчид халдаж гэмтээсэн хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарсан. Хууль хяналтын байгууллагынхан танхайн хэргийг зохион байгуулагч зургаан хятад ир гэнийг сэжигтнээр татан Ганц худагт цагдан хорьсон.

Уг хэрэгт өдгөө Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа. Харин тэднийг өчигдөр Эрүүгийн хуульд заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, төрийн алба хаагчийг зэвсэг хэрэг лэн эсэргүүцсэн, бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллаг дагчаар татаж, тогтоолыг нь танилцууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх зургаан сэжигт ний зарим нь энэ хэрэгт холбогдолгүй болж буй гэнэ. Уг хэргийн мөрдөн байцаалтыг энэ сардаа багтаан дуусгаж шүүхэд шилжүүлэх бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)