Цагдаагийн экс дарга нар давж заалдав

 “Долоодугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс удирдлагуудын гомдлыг Нийслэлийн шүүхэд уржигдар 10 гаруй цагийн турш хэлэлцэж, үдэш дүнгээ гаргажээ. Хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмнөх ялыг хэвээр үлдээсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон анхан шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ял оноосныг тэд үндэслэлгүй хэмээн давж заалдсан юм. Тэднийг 2008 оны сонгуулийн дараах үймээний үеэр хариуцлага алдсан хэмээн Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ийн ял оноогоод буй.


 Л.Аргамжин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)