Цагдаагийн эгнээнд эмэгтэй хурандаа нэмэгдлээ

Цагдаагийн академийн Иргэний эрх зүйн тэнхмийн эрхлэгч, дэд хурандаа Т.Оюунчимэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цол шагнасныг уржигдар тус газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир гардууллаа. Цагдаагийн хурандаа Т.Оюунчимэг нь хууль зүйн шинжлэх ухааны анхны эмэгтэй доктор, Цагдаагийн байгууллагын гурав дахь эмэгтэй хурандаа, Цагдаагийн академийн анхны хурандаа цолтой доктор, багш эмэгтэй болж байна. Цагдаагийн академид олон жил үр бүтээлтэй ажилласан, хууль зүйн шинжлэх ухааны доктор цолыг ОХУ-д хамгаалсан түүнд Монголын багш нарын баярыг тохиолдуулан уг цолыг хүртээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)