Цагдаагийн хөдөлгөөнт пост 24 цагаар ажиллаж эхэллээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс /“Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах/ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа эрх зүйн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд криминологи судалгаа тогтмол хийж, уг судалгаанд суурилан 100 айл, Хангай хотхон орчимд цагдаагийн хөдөлгөөнт постыг 24 цагаар байршил сэлгэн ажиллуулж, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс мэдээ мэдээлэл авч, хамтран ажиллаж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)