Цагдаагийн хурандаа нарыг ажилд нь томилох шүүхийн шийдвэр гарчээ

 Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу гаргасан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэбаяр, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Мөнхтамга тэргүүтэй офицеруудыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар ажлаас нь халсан билээ.

Харин дээрх нэр бүхий гурван ахлах офицер ажилдаа буцаан томилогдох, ажилгүй байсан хугацааны цалингаа авах нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан аж. Ингэхдээ тэд “Өмнө нь сахилгын шийтгэл оноочихоод байхад албанаас үндэслэлгүйгээр халсан” гэж гомдолдоо дурдсан байна. Захиргааны хэргийн шүүх уг хэргийг хэлэлцээд ЦЕГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, Н.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, С.Мөнхтамга нарт ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор олгох, өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ.


Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)