Цагдаагийн олимпоос манай тамирчид одоогийн байдлаар 2 алт аваад байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй "Цагдаагийн олимп"-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ. 

Өчигдөр болсон /2019.08.11/ Жудо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, эрэгтэй 95 кг жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн офицер цагдаагийн дэслэгч М.Гантогтох барилдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн Жиу-жицу бөхийн төрлөөр үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)