Цагдаагийн гурван алба хаагч усанд осолдож байсан иргэний амийг аварчээ

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн гурван алба хаагч Туул голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, өнөөдөр 17.00 цагийн орчимд эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байсан цагдаагийн гурван алба хаагч Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүний амь насыг аварсан байна.

Усанд осолдож байсан иргэн Чулуун овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг алба хаагчид харж шуурхай ажиллаж уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.

Цагдаагийн алба хаагчид гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсоноор ийнхүү очиж ус руу орж тухайн иргэнийг татаж гаргасан байна. Тухайн иргэнийг уснаас гаргахад голын ус ихээр үеэрлэсэн байсан учраас хүндрэлтэй байсан аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)