Цагдаагийн алба хаагчийн биед халджээ

“Агсам согтуу тавилаа”, “Аллаа, хядлаа” хэмээн дуудлага өгчихөөд эргүүлийн цагдаа очихоор эсэргүүцэл үзүүлж, биед нь халдах тохиолдол бишгүй гардаг. Завхан аймгийн Улиастай сумд ийм нэг хэрэг бүртгэгдсэн байна. Тодорхой хэлбэл, архи уусан хүмүүс гэрт агсам тавиад байна гэх дуудлагын мөрөөр цагдаагийн гурван алба хаагч тухайн айлд очжээ. Гэтэл архи уусан иргэд шаардлага биелүүлэхээс татгалзаж, 24 настай Б нь цагдаагийн алба хаагчийн нүүр, цээж рүү хэдэнтээ цохиж, танхайрчээ. Бусдын амар тайван байдлыг алдагдуулж, цагдаагийн биед халдсан иргэнийг шалгаж байна.  



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)