Цагдаагийн алба хаагчид Гардан тулааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Хяналт шалгалтын офицер цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр нар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадмын гардан тулаан төрөлд оролцож цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж -75 кг жинд 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр 5 дугаар байрт тус тус шалгарсан байна.

Тус тэмцээнд дэлхийн 106 орны тамирчид тулааны 22 төрөлд өрсөлдлөө.

Гардан тулааны тэмцээнээс хүрэл медаль хүртлээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)