Цагдаагийн алба хаагчид амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ

СХД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа "СХД-ийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээллийг 16:45 цагт хүлээн авч 16:48 цагт шуурхай очиж шалгажээ.

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцан дээр үсэрхээр завдахад нь 11 дүгээр давхарын аваарын шатаар дамжин орж,  үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгчээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд гаргасан судалгаагаар манай улсын зуун мянган хүн тутмын 28 хүн амиа хорлодог гэжээ. Амиа хорлосон хүмүүсийн 84 хувь нь эрчүүд бөгөөд үүний 47 хувь нь ажилгүйчүүд гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)