Цагаан суваргыг хамгаална

Монголд төдийгүй төв Азийн бүсэд ховорт тооцогддог өвөрмөц тогтоцтой, Дундговь аймгийн нутаг дахь Цагаан суварга орчмыг яаралтай улсын хамгаалалтад авах шаардлага тулгарсныг орон нутгийнхан мэдээлэв. Уг газар сүүлийн жилүүдэд жуулчдын хөлд талхлагдах болжээ. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлзийт сумын удирдлага, “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагынхан 2019 оноос хамтран тус газрыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Өлзийт сумын Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Цагаан суваргад хяналтын цэг барьж, харуул, хамгаалалт тогтмол ажиллуулах болжээ. Мөн хэт олон байсан замыг цэгцлэн, шаардлагагүйг нь хааснаар үндсэн нэгт нь тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна. Түүнчлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хөрөнгөөр жуулчдад зориулан бие засах газар барьжээ. Дээрх байгууллагууд хамтран цаашид Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад оруулах чиглэлээр холбогдох албаныханд санал, үндэслэлээ хүргүүлэх болсон байна.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)