Цагаан сарын баярын өдрүүдээр ЦАГ АГААР ямар байх вэ?

Цаг агаарын байгууллагаас хоёрдугаар сарын 04-нөөс 11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Хугацааны эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байх боловч хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун, 7, 11-нд нутгийн өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 7-ноос хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 5, 8, 11-нд зарим газраар, 6, 7-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5,10-нд  зарим газраар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. 5, 6-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 7-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 5, 8-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 11-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 5, 6-нд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 7-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 5, 8-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 11-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)